4-6 April 2018

Buyant Ukhaa Sport Palace
Ulaanbaatar, Mongolia
English
+976 11344010
info@mongolia-mining.org
Facebook Twitter Linkedin

Эвэнт ивээн тэтгэгч Ган төмөр интернэшнл ХХК

Ган Төмөр Интернэшнл ХХК нь уул уурхайн ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Австралийн хөрөнгө оруулалттай компани юм. Бид дараах үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  • G.E.T буюу Газартай Харьцах Эд ангийн худалдаа
  • Бүх төрлийн гагнуурын засвар үйлчилгээний ажил болон метал хийцийн ажил гүйцэтгэх
  • Агаар шүүгч цэвэрлэх үйлчилгээ үзүүлэх

  • Платинум ивээн тэтгэгч - Трансвест Монголиа ХХК

    Трансвест Монголиа ХХК нь "Комацу"-ийн Уул уурхай, Барилгын хүнд даацын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий "Комацу"-ийн Монгол дахьалбан ёсны дистрибьютер юм.Манай компани нь Японы нэр хүнд бүхий Сүмитомо Корпарацын хөрөнгө оруулалттай бөгөөд дэлхийд тэргүүлэх "Комацу"-ийн дистрибьютер болох Канадын Эс-Эм-Эс Экьюпмент компанийн охин компани юм.

    Tрансвест Монголиа ХХК нь анх 2009 оны 7 сард "Комацу"-ийн хүнд даацын тоног төхөөрөмж, баталгаат сэлбэг хэрэгслийг үйлдвэрээс нь шууд нийлүүлэх албан ёсны эрхийг авснаар үйл ажиллагааны гараагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө 300 гаруй мэргэшсэн хамт олонтой, салбартаа тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг болон өргөжөөд байна.

    Манай Засвар Үйлчилгээний хэлтэс ньэд ангийн сэргээн засварлалт, гагнуур, өрөмдлөг, цахилгаан болон механикийн бүх төрлийн ажлыг хийж гүйцэтгэх техник мэргэжлийн боловсон хүчин, үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд хэрэглэгчдийнхээ зогсолтгүй үйл ажиллагааг ханган ажиллахыг гол зорилгоо болгон ажиллаж байна.

    Комацу брэнд нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилагдсан бөгөөд хэрэглэгчийн урсгал зардлыг багасгаж, техникийн бэлэн байдалийг өндөр хувиар ханган ажилладагаараа дэлхийд танигдсан шилдэг бүтээгдэхүүн билээ.

    Трансвест Монголиа компани хэрэглэгчидийнхээ онцгой хэрэгцээ шаардлагад нийцүүлэн худалдан авалтын төрөл бүрийн таатай нөхцлүүдийг санал болгон ажиллаж байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг www.tranwest.mn вэб хуудаснаас авна уу.



    Алтан Ивээн тэтгэгч - “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК

    "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК Катерпилларын Монгол дахь дилер юм. Вагнер Ази компани нь уул уурхай, барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж нийлүүлж бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. 1996 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс Монгол дахь хүнд даацын машин нийлүүлэгч хамгийн том компани болсон бөгөөд сүүлийн 7 жилийн турш Евро-Ази бүс нутагт (хуучнаар зөвлөлтийн бус нутаг) дилерийн гүйцэтгэлээр тасралтгүй тэргүүлж байна.

    Өнгөрсөн 18 жилийн хугацаанд бизнесээ тасралтгүй өргөжүүлэн эдүгээ 500 гаруй ажилтан ажиллагсадтай, Дархан хот, Өмнөговь аймгийн Ханбогд, ЦогтЦэций, Нарийн Сухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд хот зэрэг орон нутагт өөрийн салбарыг байгуулан хэрэглэгчдэдээ улам ойртон ажиллаж байна.Үйл ажиллагааныхаа чиглэлийг улам өргөжүүлэн харилцагчидын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэн ажиллаж байна. 2011 онд 10 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод Агрегат Засварын Төвийг барьж, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглалтанд оруулсан юм.


    Уг төв ашиглалтанд орсоноор Катерпилларын хэрэглэгчид эвдэрсэн эд анги болон сэлбэгүүдийг Монголдоо сэргээн засварлуулах боломжтой болохын зэрэгцээ Монгол Улсад уул уурхайн тоног төхөөрөмжийн эд ангиудыг засварлах, сэргээн босгох үйл ажиллагааны анхдагч болсон юм. Мөн бүх төрлийн зам барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэн ажилладаг.

    Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.wagnerasia.com вэб хуудаснаас авна уу.


    Go to top of page